Шууд Chart

“UB Auto tuning 2017” шоу “Наадам центр”-т болно

2017-10-12 18:00:24

Монгол Улсад байгаа хамгийн үнэтэй машинуудын ээлжит цуглаан энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ. Тодруулбал  гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “UB Auto tuning 2017” шоу “Наадам центр”-т болно.

Тус шоу нь  анх 2010 онд 60 машинтай зохион байгуулагдаж байсан ба 8000 хүн үзэж сонирхож байсан юм. Тэгвэл энэ удаагийн шоу өргөн хүрээг хамарч, дээд зэргийн зохион байгуулалттай тохилог орчинд болохоор болжээ.

Энэ жилийн шоуг “Тэнгэрийн Модун” ТББ, “М77” авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Шоу хоёр өдөр болох бөгөөд гэр бүлээрээ үзэж болох юм.

Шоу зохиогдох “Наадам Центр” нь саяхан ашиглалтад орсон,  олон улсын стандартын дагуу баригдсан байна. Тиймээс та гэр бүлээрээ тохилог, тав тухтай орчинд шоуг үзэж сонирхохыг зохион байгуулагчид уриалж байгаа юм.  

Шоунд маш олон хөтөлбөрүүд багтсан байна. Тодруулбал, илбэчин С.Билэгтийн  өмнө нь хийгдэж байгаагүй шинэлэг илбийн үзүүлбэрийг үзэж болно. Мөн Реппер Gee, “Ice top”, “Digital” зэрэг хамтлаг дуучин хүрэлцэн ирж, ая дуугаа өргөнө. Шоуны үеэр алкохолын төрлийн зүйл худалдаалахгүй бөгөөд коктейл зэрэг амтлаг ундааг хийж сонирхуулах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“UB Auto tuning 2017” шоу “Наадам центр”-т болно  
Үзсэн: 189 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй