Шууд Chart

Улаанбаатар хотын гудамжинд шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа

2017-10-13 10:59:35

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Цахим газар өмчлөлийн талаарх асуудлыг нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, Гадна зар сурталчилгааны байгууламжийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлууд болон Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016, 2017 онд хийгдсэн ажил, тооллогын дүнг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулан, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2020 онд Улаанбаатар хотын Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн Тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хийж хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нарт танилцуулж, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, НИТХ-аар батлагдсан Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, 2017 оны Нийгэм эдийн засгийн зорилтод тусгуулан ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Эскадрилын хөшөөнөөс Сонгинохайрхан дүүргийн 5 шарын уулзвар хүртэлх замын хоёр талын ногоон байгууламжид  2161 ширхэг,  20 гудамжинд 1920 ширхэг мод, нийт 4081 ширхэг шилмүүст мод (Нарс, Гацуур) тарьжээ. 

2016 оны намар, 2017 оны хавар тарьсан том оврын 4-6 м өндөртэй, шилмүүст модыг ургуулахад зөв технологи, байнгын арчилгаа усалгаа, ургамал хамгааллын ариутгал, өвчин хортны устгал, ТББ-ын хяналтын үр дүнд 99 хувийн ургалттай байна. Энэ амралтын өдөр Цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөр болох юм. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод шилжүүлэн суулгасан том модны ургалт, ногоон байгууламжийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

 


Улаанбаатар хотын гудамжинд шилжүүлэн суулгасан шилмүүст модны ургалтын явцтай танилцлаа   
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй