Шууд Chart

Говь-Алтайд хүрэл морины хөшөөг сүндэрлүүллээ

2017-10-13 11:05:31

Алтай хотын өнгө үзэмжийг сайжируулах, аялал жуулчлалыг хөгжүүлж эх нутгийн нутгийн ирээдүй болсон хүүхэд залуусдаа үүх түүхээ таниулах зорилгоор хүрэл морины хөшөөг сүндэрлүүллээ.

Өмнөд Сибирийн Минусын хонхороос олдсон янгирын дүрстэй төстэй төмөр зэвсгийн эхэн үе, МЭӨ III-VII зуунд хамаарагдах уг хүрэл морийг  Жаргалан сумын нутгаас олсон бөгөөд 1965 онд цуглуулгаар сан хөмрөгт авжээ.

Морины хэлбэр, хэв шинжийн дүрслэл нь хүлгийн бие галбирыг нарийн уран чамин хийцтэй, гоёмсог согоо чихтэй, ихэд бодитойгоор бүрэн баримлаар хавтгай суурин дээр цутгаж урлажээ.

Түүний сүүлийг мушгиж гоёсон, нүдийг дугариг нэвт цоорхой, дэлийг нарийсган, өвдөг, боривны үеийг залгаатай байдлаар урласнаас гадна суурь нь эргэн тойрон иржгэр хээтэй бүтээгдсэн нь сонин содон харагдаж байлаа. Уг хүрэл морь нь 2005 онд болсон Монголын музейн шилдэг үзмэрийн уралдаанд түрүүлж байсан удаатай билээ.

Говь-Алтай аймаг нь Монголд төдийгүй дэлхийд ховордсон амьтад болох мазаалай, бөхөн, тахь, хавтгай, цоохор ирвэс, аргаль, янгир, хулан, хар сүүлт зээрийн өлгий нутаг юм. Тус аймгийнхан мазаалай баавгайг аймгийн бахархалт амьтнаар зарласан байдаг. 

Говь-Алтайн нутаг дэвсгэрт байрлалтай Говийн их дархан цаазат газар талбайн хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог юм. Энд дэлхийд нэн ховордсон амьтан болох мазаалай, хавтгай цөөн тоогоор бий. 

Судалгаагаар манай говьд найман эм, 14 эр нийт 22 толгой мазаалай үлдсэн гэж тогтоосон байдөг бөгөөд Говийн их дархан цаазат газрын 2.1 сая га талбайн Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 3-4 бүл үүсгэн амьдарч байна. Алтай хотын төвд аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр тохижуулан Мазаалайн хөшөөг босгожээ.

Ингэснээр байгапь дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэн дэлхий дахинд суртапчилах өндөр ач холбогдолтой хэмээн үзэж байгаа юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Говь-Алтайд хүрэл морины хөшөөг сүндэрлүүллээ   
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй