Шууд Chart

Реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна

2017-10-13 11:28:45

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй, хориглох гудамжинд байршуулсан, замын хөдөлгөөний камер халхалсан зөрчил бүхий 70ш тулгуурт байгууламж, 216ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ.

Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна. Ийнхүү нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.

Нийслэл дэх реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.

Нийслэл дэх реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна


 


Реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй