Шууд Chart

“Бурхант өргөө” СӨХ оршиг суугчдынхаа хаалгынг засварлаж, коджуулжээ

2017-10-13 12:31:08

Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь есөн орон сууцны 39 орцыг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус СӨХ-ноос энэ жил ОНХС-гийн хөрөнгө оруулалт болон оршин суугчдаас авдаг хураамжаар 11 орцыг засварлаж, 36 орцыг кодтой, төмөр хаалгатай болгохын зэрэгцээ орцнуудын цонхыг вакумжуулсан зэрэг олон үр бүтээлтэй ажлуудыг өрнүүлжээ.

Ийнхүү “Бурхант өргөө” сууц өмчлөгчдийн холбооноос оршин суугчдын амар тайван, цэвэр эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хийж буй ажлуудад иргэд ихээнхэн талархаж, сэтгэл ханамжтайгаа байгаагаа ч илэрхийлж байна.

Цаашид үлдсэн орцнуудыг засварлан кодтой хаалгатай болгох, бүх орцондоо мэдээллийн самбар ажиллуулахын зэрэгцээ гадна тохижилт, зүлэгжүүлэлтэнд анхаарал хандуулан ажиллах юм байна.

Энэ мэтчилэн сууц өмчлөгчдийн холбооноос хийж буй ажлыг оршин суугчид дэмжиж, идэвхитэй оролцохоос гадна, шинээр сольсон цонх, хаалга, будаж засварласан хана таазаа хайрлан хамгаалж, өөриймсөг сэтгэлээр хандаж байхыг Дарханчуудад уриалж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Бурхант өргөө” СӨХ оршиг суугчдынхаа хаалгынг засварлаж, коджуулжээ   
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.31.xxx] 2017-10-13 13:24
“Бурхант өргөө” СӨХ оршиг суугчдынхаа хаалгынг засварлаж, коджуулжээ Энд 2 алдаатай бичсэн байна.

Бидэнтэй нэгдээрэй