Шууд Chart

Сум, галт хэрэгсэлтэй холбоотой ослын дуудлага иржээ

2017-10-13 13:59:16

Онцгой байдлын албанд өчигдөр сум, галт хэрэгсэлтэй холбоотой ослын дуудлага бүртгэгджээ. Тодруубал, Багануур дүүргийн  8 дугаар хороо, Баянцагааны 10 дугаар гудамжны 21 тоотод оршин суух иргэн С-ын зуны амбаарын дор 2 ширхэг гранат байна гэсэн дуудлагыг ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Цагдаагийн хэлтэс,  Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн алба хаагчид  ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй хоёр ширхэг гранат байсныг илрүүлжээ.


Сум, галт хэрэгсэлтэй холбоотой ослын дуудлага иржээ   
Үзсэн: 423 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй