Шууд Chart

Японы “Касио” компани хятад бүсгүйчүүдэд зориулж сэлфи камер бүтээжээ

2017-10-13 14:49:13

Японы Касио компани Зөвхөн Хятадын бүсгүйчүүдэд тусгайлан зориулж шинэ загварын сэлфи камер зохион бүтээсэн байна. Учир нь захиалагчдын зүгээс олон нийтийн цахим сүлжээнд тэр бүр дахин давташгүй өнгө төрхтэй шинэ өнцгөөс өөрсдийн дүр төрх царайныхаа зургийг дарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм байна.

Энэ бол гаднах загварын хувьд охид бүсгүйчүүдийн өдөр бүр тутам хэрэглэдэг нүүрний пүүдрийн савтай ижил загвартайгаар хийгдсэн нь нэгэн шинэ шийдэл болж өгсөн. Учир нь бүсгүйчүүд нүүр царай, үс, оо ингэсгээ толинд харах бүртээ яг тэр дүр төрхөө сэлфи камерын дуранд буулгах маш их сонирхолтой байдаг талаар судалгаан дээрээс олж мэдэж авсан байна.

Ти-Ар-Мини нэртэй тус сэлфи камер нь Лэд гэрэлтүүлэгчтэй төдийгүй дэлгэц нь мэдрэгчтэй, мөн 12 мегапиксел нягтаршилтай видео камертай юм. Тус шинэ бүтээлийг зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энгийн ухаалаг гар утасны нүүрэн талын камераар хийсэн сэлфи зурагтай харьцуулахад маш сайн чанарын зураглалтай зураг авах чадвартай хэмээн тус бүтээлээ онцолсон байна.

Мөн тус камер дарсан зурагнуудаа эзнийхээ ухаалаг гар утас руу нь автоматаар шилжүүлэх системээр хангагдсан нь бас нэгэн онцлог давуу тал бол өгсөн юм. Яагаад заавал Зөвхөн хятад бүсгүйчүүдэд зориулан гаргасан сэлфи камер юм бол гэж гайхаж магадгүй. Учир нь бусад орны охид бүсгүйчүүдээс илүү Хятадын охид бүсгүйчүүд маш сайн чанарын зураг дарах чадвартай камерийг технологи үйлдвэрлэгчдээс үргэлж хүсэж байдагтай холбоотой юм байна. Тус бүтээгдэхүүн Хятад, Хонгконг, Сингапур болон Тайваны зах зээлд 500 америк доллараар худалдаалагдах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы “Касио” компани хятад бүсгүйчүүдэд зориулж сэлфи камер бүтээжээ   
Үзсэн: 872 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй