Шууд Chart

АНУ судалгааны зориулалтаар шинэ загварын онгоцоо туршжээ

2017-10-13 15:04:34

АНУ-ын онгоц үйлдвэрлэгч Нортроп Грамман Скалэд Компосайтэс компанийн дэд хэсэг тагнуулын зориулалтаар ашиглах зорилготой бүтээсэн шинэ загварын онгоцоо туршиж үзсэн байна. Олон нийтийн цахим сүлжээнд тус туршилтынхаа нислэгийн дүрс бичлэгийн байрлуулсан нь олон улсад хамгийн их анхааралд өртөөд байгааг эх сурвалжууд онцоллоо

Энэ онгоц бол Модел 401 загварын тагнуулын зориулалтын онгоц. Тийрэлтэт хөдөлгүүртэй тус онгоц нийтдээ 11 метрийн урттай харин хоёр далавчний нийт урт мөн л 11 метр урттай юм байна. Модэл 401 загварыг Жи-Ти-Ди 15 Ди-5-Ди загварын Прээт энд Вайтней төрлийн хөдөлгүүрээр тоноглогдсон. Агаарт ойролцоогоор 3 цаг хүртэл даалгавар гүйцэтгэн нисэх боломжтой юм байна. Нислэгийн бүхий л ачаа тээшийг тээвэрлэсэн тохиолдолд тус онгоц 3600 кг бол харин хоосон байх үедээ ердоо нэг тонн 800 кг жинтэй хэмээн эх сурвалжууд онцолсон.

Энэ онгоцыг маш хямд өртөгөөр босгосон талаар мэдээлсэн. Учир нь хямд төсвөөр санхүүжүүлэн технологийн үйлдвэрлэлийг шингээсээн тус онгоц АНУ-ын засгийн газрын ашиг сонирхолд нийцсэн судалгааны зориулалтаар агаарын хөлгийн төрөлд нэвтрүүлэх зорилготойгоор бүтээсэн хэмээн мэдээлэлд дурдсан юм. Олон улсад энэ төрлийн онгоц битгий хэл нисэгчгүй нисдэг төхөөрөмж хүртэл Модэл 401-ээс жингийн хувьд болон хэмжээний хувьд хамаагүй илүү байдаг талаар ярилцаж байгаа юм байна. Үүнтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх хараахан болоогүй байгаа хэмээн эх сурвалжуудаас уламжилсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ судалгааны зориулалтаар шинэ загварын онгоцоо туршжээ  
Үзсэн: 868 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй