Шууд Chart

Монгол Төрийн Түүхийн Музейд уран зургийн үзэсгэлэн нээгдлээ

2017-10-13 15:14:22

Монгол Төрийн Түүхийн Музей нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд “Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон байгуулагдсан бөгөөд энэ онд 10 жилийн ой нь тохиож байна.

Тус музей нь Монгол төр ёсны баялаг, түүхэн уламлалыг Монгол төр ёсны түүхэн уламжлалын танхим, Төрийн тэргүүн танхим, Засгийн газрын түүхэн хөгжлийн танхим, Парламентын түүхэн хөгжлийн танхим болон түр үзэсгэлэнгийн танхимд буй төрийн түүхэнд холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлсээрээ дамжуулан олон нийтэд сурталчлан таниулдаг билээ.

Ойн хүрээнд олон бодитой ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь 2017 оны аравдугаар сарын 10-нд “Тэнгэрлэг үндэсний академи”-тай хамтран Монголын төр ёсны түүхэнд холбогдох уран зургийн үзэсгэлэнг нээж, олон нийтийн хүртээл болгоод байна. Тус үзэсгэлэн нь ирэх арваннэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх юм.

Сонирхуулахад олон нийтэд нээлттэйгээр үнэ төлбөргүй үйлчилж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Төрийн Түүхийн Музейд уран зургийн үзэсгэлэн нээгдлээ   
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй