Шууд Chart

Мьянмар улс дүрвэгсдийг дэмжиж ажиллана

2017-10-13 15:18:28

Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи тус улсын баруун хэсэгт орших Рахинэ мужид үүссэн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор улс орноо орхин дүрвэгсдийг дэмжих шинэ тогтолцоог хэрэгжүүлэхээ амлалаа. Төрийн зөвлөх Аун Сан Су Чи энэ талаар нийслэл Нейпьидо хотод ард түмэндээ хандан телевизээр дамжуулан өчигдөр мэдэгдэл хийсэн байна.

Түүний хэлснээр энэхүү шинэ тогтолцооны хүрээнд засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагууд болон НҮБ-ын харьяа агентлагууд, түүнчлэн хүмүүлэнгийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд хамтран ажиллах юм байна. Мөн Рохинжа үндэстнийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн хандлага нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэрээр хүмүүсийг хүлээцтэй хандахыг уриалжээ. Аун Сан Су Чи Мьянмарын иргэд тус улсад энх тайван байдал тогтоохыг хэнээс ч илүү хүсч байгааг цохон тэмдэглээд, тийм ч учраас улсын нэгдмэл байдалд тулгуурлан бэрхшээлийг шийдвэрлэх ёстойг онцолжээ.

Засгийн газар болон Муслим шашинт Рохинжа үндэстэн хоорондын мөргөлдөөний уршгаар 510 мянга гаруй Рохинжа хөрш Бангладеш руу дүрвээд байгаа. Үүнтэй холбоотойгоор тус улсыг хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн олон улс хурцаар шүүмжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмар улс дүрвэгсдийг дэмжиж ажиллана  
Үзсэн: 258 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй