Шууд Chart

Арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчим хөрсний бохирдлын түвшин их байна

2017-10-13 15:48:27

НМХГ-ын БОГУУХХ-ээс 2017 онд Арьс ширний үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтанд 43 арьс шир, ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамрагдлаа.
Нийтлэг зөрчлүүд:

• Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээний тодотгол хийлгээгүй, үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй “Ерөөлт интернейшнл” ХХК, Их эргэлт ХХК, Ви Си ХХК, “Хосгол”ХХК, Жи Эс ЭФ ХХК нар байна.
• Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй “Инэл кашимер” ХХК, “Хос гол” ХХК, “Жин корона” ХХК, “Гоёо” ХК, “Арилдий” ХХК, Эм Эм Жи капитал ХХК, “Эм Ди Си Пи” ХХК, “Хунжуй” /Түмэн шир/ ХХК, “Ерөөлт интернейшнл” ХХК, “Их эргэлт” ХХК ,” Алтан харгиа” ХХК, “Хатан төгөл” ХХК
• Үйлдвэрлэлээс гаргаж байгаа хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй бүх аж ахуйн нэгж,
• Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зарцуулалтын тайлан мэдээ гаргадаггүй бүх аж ахуйн нэгж, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй,
• Үйлдвэрлэлээс гарсан лагийн талбай байгуулаагүй нийтлэг зөрчил дутагдал илэрлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах талаар 153 заалт бүхий 25 албан шаардлага, улсын ахлах байцаагчийн 6 зөвлөмж, 8 дүгнэлт, 10016.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллаа.
2017 оны эхний хагас жилд шалгалтад хамрагдсан арьс ширний үйлдвэрүүдийн технологийн хаягдал усанд хийсэн шинжилгээгээр химийн хэрэцээт хүчилтөрөгч О.6 дахин их, жинлэгдэх бодис, рН хэвийн түвшинд, ноос ноолуурын үйлдвэрүүдийн химийн хэрэгцээт хүчилтөрөгч 3.1 дахин, умбуур бодис 4.2 дахин их гарсан нь “Үйлдвэрлэлийн технологийн хаягдал ус. Усны чанар. Арьс шир боловсруулах үйлдвэрүүдээс урьдчилан цэвэрлэх байгууламжид нийлүүлэх технологийн хаягдал ус. Техникийн шаардлага” MNS 5582:2006, “Ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдээс ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх урьдчилан цэвэршүүлсэн бохир ус. Техникийн шаардлага” MNS 6390:2013 стандартын шаардлага хангахгүй байна.

Арьс ширний үйлдвэрүүдийн орчмын хөрсөн дэх хүнд металлын (хром) агууламж, бохирдлын зэрэг, бохирдлын талбайн хэмжээ, тархалтыг 55 га талбайд 340 цэгт хэмжилт судалгааг гүйцэтгэлээ.

Хөрсний хүнд металлуудын бохирдлын түвшинг “Хөрсний чанар. Хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ.” MNS 5850: 2008 стандартын хүлцэх агууламжтай харьцуулахад 114 цэгт хүлцэх агууламжаас хэтэрсэн, 57 цэгт хортой агууламжаас хэтэрсэн, 33 цэгт аюултай агууламаас хэтэрсэн бөгөөд хортой ба аюултай агууламжаас хэтэрсэн цэгүүдийн эзлэх хувь нийт талбайн 26.4 хувийг эзэлж байна.

No automatic alt text available.


Арьс ширний үйлдвэрүүдийн ойр орчим хөрсний бохирдлын түвшин их байна   
Үзсэн: 255 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй