Шууд Chart

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнав

2017-10-13 16:18:45

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнасныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж баяр хүргэлээ.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигт “Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, манай улсын залуучуудыг сурган бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, Монгол Улсын нийгэмд эдийн засгийн салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Украйны үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнасугай” гэсэн байна.


 


Олон улсын хөнгөн атлетикийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Назарович Бубкаг Алтан гадас одонгоор шагнав  
Үзсэн: 290 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй