Шууд Chart

“ФИБА 3х3” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно

2017-10-19 17:15:30

“Crucus Event Hall”-д энэ сарын 27-29-нд “ФИБА 3х3” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “FIBA 3X3”, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо ажиллах юм.

Тэмцээнд Ази тив болон далайн орнуудын нийт 15 улсын шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Тухайлбал, Монгол, Япон, БНХАУ, Катар, Австрали, Шинэ Зеланд, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг Шри Ланк, Бахрейн зэрэг орны баг оролцох аж.

Тус тэмцээнийг дэлхийн 144 оронд Монгол орноос шууд дамжуулан үзүүлэхээр зохион байгуулжээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд одоогоор “ФИБА 3х3” дэлхийн чансаад 34, Ази тивдээ дөрөв, дэлхийн чансаанд 32, эмэгтэй шигшээ баг дэлхийн чансаанд 60 дугаар байрт эрэмблэгдэж байна.

Монгол улсын эрэгтэй шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд “А” хэсэг БНХАУ, Бахрейны шигшээ багтай багтсан бол эмэгтэй шигшээ баг “В” хэсэгт БНХАУ, Шри Ланк гэсэн улстай нэг хэсэгт оров.

Монголын шигшээ багуудын хэсгийн тоглолтын хуваарь

Эрэгтэй: 2017 оны 10 сарын 27-ны Баасан гарагт

          18:30 минутаас Монгол – Бахрейн

          20:05  минутаас Япон-Монгол

Эмэгтэй: 2017 оны 10 сарын 28-ны Бямба гарагт

          16:10 минутаас Монгол – БНХАУ

          17:55  минутаас Монгол – Шри Ланк

Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд аравдугаар сарын 27-нд 11:00 цагаас явагдана. Урьдчилсан шатны “А” хэсэгт Туркменистан, Австрали, Малайз “В” хэсэгт  Тайван, Ливан, Энэтхэг орны баг өрсөлдөж хэсгийн тэргүүн баг Азийн аваргын хэсэгт орж, цааш өрсөлдөх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“ФИБА 3х3” насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй