Шууд Chart

Монголын сагсчид Азийн аварга боллоо

2017-10-30 10:03:55

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Азийн аваргаар Монголын шигшээ баг тодорлоо. Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Монголын тамирчин Энхбатын Дөлгөөн шалгарав.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3x3 сагсан бөмбөгийн холбооноос аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд эх орондоо дээрх төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан нь өөрөө эхний том ахиц байсан юм.

Сагсан бөмбөгийн 3x3 төрөл 2020 оноос олимпод бүл нэмнэ. Тийм ч учраас Монголд зохион байгуулсан олимпийн оноо олгох тус тэмцээнд 15 улсын тамирчин ирж, өрсөлджээ. Урилгаар далайн орнуудын хүчирхэг Австрали, Шинэ Зеландын баг  хүрэлцэн ирсэн байж.

Монголын сагсчид хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж, нэмэлт цагт 19:17 харьцаагаар буулгаж авсан юм. Харин аваргын төлөөх тоглолтод Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор, монголчууд анх удаа багийн спортоор тивийн аварга болж байна.

Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар бүрдүүлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын сагсчид Азийн аварга боллоо  
Үзсэн: 986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй