Шууд Chart

Зүүн бүсийн Онцгой байдлын газрынхан сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа

2017-11-01 11:57:13

Онцгой байдлын албаны Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын хэмжээнд сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатар аймагт зохион байгууллаа.

Тэмцээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудын Онцгой байдлын газруудын эрэгтэй, эмэгтэй багийн нийт 50 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд, нэгдүгээр байрт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус тэргүүллээ.

Харин эрэгтэй төрөлд нэгдүгээр байранд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, хоёрдугаар байранд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид, гуравдугаар байранд Дорнод аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүн бүсийн Онцгой байдлын газрынхан сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа  
Үзсэн: 583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй