Шууд Chart

Барилга засварын ажлын сонгон шалгаруулалт зарлаж байна

2017-11-01 16:12:12

МҮОНРТ-ийн барилгын 00 давхрын үүдний хэсэг, 1 дүгээр давхрын хүлээлгийн талбай, Радио болон ТВ-ийн жигүүрийн коридорын засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.

Компанид тавигдах ерөнхий шаардлага:

- Тухайн чиглэлээр ажлын дадлага туршлагатай байх
- Үйл ажиллагаа эрхлэх холбогдох зөвшөөрөлтэй байх /ААН-н гэрчилгээний хуулбар, бусад тусгай зөвшөөрлийн хуулбар нотариатаар баталгаажуулсан/
- Санхүүгийн чадамжтай байх
- Мэргэжлийн чадварлаг хамт олон байх

Хийгдэх ажлын даалгавар

- Дизайны зураг төслийг засварын ажлын үнийн санал, ажил гүйцэтгэх хугацааны хамт боловсруулж битүүмжлэн 2017 оны 11 сарын 08-ны 14 цагт багтаан ирүүлэх /Жич: гүйцэтгэх ажлын талбайтай ирж танилцана уу/

Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн хуулийн этгээдэд хариу мэдэгдэх болно.

Хаяг:

Баянгол дүүрэг. 11 дүгээр хороо
Хувьсгалын зам-3
МҮОНРТ өөрийн байр Санхүүгийн хэлтэс
Утас: 327232, 328334
Дотуур дугаар: 2206, 2115

Нийтэлсэн: MNB тендер

Барилга засварын ажлын сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 1326 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй