Шууд Chart

Бразилын бэлэг тэмдэг: Есүс Христийн хөшөө

2017-11-05 12:34:31

Бразилын Рио-де-Жанейро дахь Есүс Христийн  хөшөө нь тус улсын бэлэг тэмдэг ажээ. Энэхүү хөшөөний Португали нэр нь Кристо Редентор юм байна. 2007 онд энэ  баримал нь Дэлхийн Шинэ Долоон Гайхамшгийн нэг болсон аж. 1921 он буюу Бразилын Үндэсний Тусгаар Тогтнолын 100 жилийн ойн өмнө тухайн үед Бразилын нийслэл байсан Рио-де Жанейро хотын эрх баригчид хөшөөний ажлыг албан ёсоор эхлүүлжээ.

“О Крузейро” сэтгүүлд уг баримлыг босгоход орох материалын жагсаалт болон хэрэглэгдэх мөнгөний талаар мэдээлдэг  байсан ажээ. Сэтгүүлд гарсан мэдээллийн дагуу баримлыг босгох хөрөнгийг цуглуулах зорилгоор галт тэрэгний замаар төлбөртэйгөөр жуулчдыг явуулж байсан нь 2.2 сая рейсийн ашиг олсон байна. Түүнчлэн тэр үеийн Себастьян Лема-гийн сүмд хандивын хайрцаг тавьж, их хэмжээний мөнгө цуглуулсан байна. Хөшөөний барилгын явц 1922-1931 оны хооронд есөн жил үргэлжилжээ.

Энэхүү нэг мянган тонн жинтэй, дээшээ 38 метр өндөр бүхий Аврагч Эзэн Есүсийн баримал бол дэлхий дээрх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм. Жил бүр сая, сая жуулчин энэхүү баримлын хөл хавьд байрлах өндөрлөгөөс Цөлийн Толгой (Пан-ди-Асукар боомт), Копакабан болон Ипанем наран шарлагын газар, Маракан стадион төдийгүй Рио хотыг бүхэлд нь харж болдог байна.


Бразилын бэлэг тэмдэг: Есүс Христийн хөшөө  
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй