Шууд Chart

Ж.Үйлст: Охид гэлтгүй хөвгүүд ч хүчинд өртдөг

2017-11-06 17:02:31

Сэтгэл зүйч Ж.Үйлст бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр ихээхэн цацагдаж буйтай холбоотойгоор эцэг, эхчүүдэд хүүхдэдээ анхаарлаа хандуулах талаар зөвлөсөн юм.

 Хүүхдийн хүчирхийлэл бараг дэлхий нийтийг хамраад байгаа бөгөөд жилд 1.7 тэрбум хүүхэд хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдийн хүчирхийлэлд дээрэлхэх, зодох, бэлгийн дарамт үзүүлэх, гэрт болон сургуулийн орчинд бие махбодид халдах зэрэг үйлдэл орж байна.

 Хүчирхийлэлийг хүчирхийлэлээр дарах зөв шийдэл биш ч улс ялын тогтолцоогоо бий болгож чадахгүй бол нийгэм бий болгодог гэдэг.

Өнөөдөр хүнд хэргүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хууль ёсыг дэмжин, хүний амийг таслахыг дэмжсэнээр бид харгис нийгмийг үр хүүхэддээ үлдээнэ гэсэн үг. Хүчирхийллээс хүчирхийлэл бий болдог гэдэг учир томчууд бид бяцхан үр хүүхэддээ халамжаа дээд зэргээр сайжруулах хэрэгтэй юм. Гэхдээ дан ганц охид хүчирхийлэлд өртөх нь элбэг гэж эндүүрч болохгүй.

Эцэг эхчүүдийн хувьд охиддоо илүү анхаарлаа хандуулж хөвгүүдээ гаргуунд орхидог. Наад зах нь орой үдэш хөвгүүдээ дэлгүүр лүү жижиг шажиг юманд гаргах тохиолдол их байдаг. Энэ үеэр хүүхдүүд хүчирхийлэгчийн гарт өртдөг. Эцэг эхчүүд хүчирхийлэлд өртөөд хонож өнжөөд ирж байгаа хөвгүүдээ чи “ПС” тоглоод ирэв үү гээд л загнадаг. Иймээс өсвөр насны хөвгүүд аав, ээжээсээ эмээдэг, мөн цагдаа сэргийлэхийн алинд нь ч хандаж чаддаггүй гэнэ.

Тиймээс эцэг эхчүүд үүргээ биелүүлж бага насны хүүхдэдээ “Миний биеийн аюулгүй дүрэм”-ийг зааж өгч, дадал хэвшил болтол сургахыг хичээгээрэй хэмээн сэтгэл зүйч Ж.Үйлст хэлсэн юм.

Миний бие бол миний л бие надаас өөр хэн ч эзэмшихгүй

 Тэврүүлмээргүй, үнсүүлмээргүй байвал “Үгүй” гэж хэлж чаддаг байх. Харин оронд нь тэдэнтэй дохих, алгаа цохих, гар барих, ойр дотныхонтойгоо агаар үнсэлт үлээн мэндэлж болдогийг хэл.

Надад итгэлийн сүлжээ бий

Хүн болгоны илтгэлийн сүлжээ өөр өөр байдаг. Энэ сүлжээ бол миний итгэлтэй том хүмүүс гэдгийг эхлээд ойлгуул. Тухайлбал надад ямар нэг зүйл тохиолдвол тэд маань надад заавал итгэнэ. Хэрэв би ямар нэг зүйлд санаа зовсон, айсан эсвэл итгэлгүй болсон бол өөрийхөө итгэлийн сүлжээнд байгаа хүмүүсийнхээ хэн нэгэнд хэрхэн, яагаад ингээд байгаа учраа хэлж чадах ёстойг ойлгуул.

Биеийн эмзэг хэсгүүд

Бяцхан үрсдээ дотуур хувцсанд багтдаг биеийн хэсгүүд бол чиний биеийн эмзэг хэсгүүд гэдгийг ойлгуул. Аль болох эвтэйхнээр миний хүүхэд биеийнхээ эмзэг хэсгүүдийг бүгдийг зөв нэрээр нь мэддэг болохоор хэн ч миний хүүхдийн биеийн эмзэг хэсэгт хүрж болохгүй. Хэрэв хэн нэгэн өөрсдийнхөө биеийн эмзэг хэсэгт хүрэхийг гуйвал хүрэхгүй байх хэрэгтэй.Бас хэн нэгэн биеийн эмзэг хэсгийг харуулсан зураг үзүүлвэл харахгүй байх. Тэр хүн энэ бүгдийг хийж эхэлвэл итгэлийн сүлжээнийхээ итгэлт хүндээ хэлвэл тусална гэдгийг сануул.

Нууц

Таагүй муухай мэдрэмж төрүүлсэн хэн нэгнийг хэзээ ч хадгалахгүй. Хэрэв чамд тийм нууцыг хадгалахыг гуйвал итгэлийн сүлжээнийхээ итгэлт том хүндээ түргэхэн хэлээрэй. Эдгээр дүрэмийг хүүхэддээ ойлгуулснаар болзошгүй хүчинээс хамгаалах анхан шатны мэдэгдэхүүнийг олгоно. Одооноос эхлэн хүүхэдтэйгээ бага багаар хэрэгжүүлээрэй.

Нийтэлсэн: Г.Норхилмаа

Ж.Үйлст: Охид гэлтгүй хөвгүүд ч хүчинд өртдөг  
Үзсэн: 1019 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Л.Наранчимэг [202.179.24.xxx] 2017-11-13 12:47
Бид хүүхдүүдээ энгийн байдлаар ухааруулж,ойлгуулах нь чухал бөгөөд /тухайлбал яагаад ийм зүйл ярих болов гэх бодол төрүүлэхгүй гэсэн үг/ цочирдуулах үйлдлийг санагдуулахгүй байхаар ярих нь зөв юм. Гэхдээ бид ч өөрсдөө суралцах болон сургууль нийгмийн орчинд хаа сайгүй сэтгэл зүйч ажиллуулах түүнтэй харилцах харилцааг чухалчилж төрийн тогтолцоо системд суулгаж өгөх хэрэгтэй байна.

Бидэнтэй нэгдээрэй