Шууд Chart

Телевизийн студийн гэрэлтүүлэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлаж байна

2017-11-10 08:59:33

Огноо: 2017 оны 11 дугаар сарын 10-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

“МҮОНРТ-ийн 600 студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”, “МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн мэдээний студийн гэрэлтүүлгийн шинэчлэл”

Тендер шалгаруулалтын дугаар: MNB-2017/VII.2.3.1-2

“МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн мэдээний студийн гэрэлтүүлгийн шинэчлэл” –ийн  төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай  тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.        

Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн  банкин дах МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил тутамд (2014, 2015, 2016) он тус бүрийн борлуулалтын хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
  2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 90 хувиас багагүй байх.
  3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны  аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
  4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил тутамд (2014, 2015, 2016) он тус бүрт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн байх /Бараа нийлүүлэх гэрээний хуулбар болон гэрээ дүгнэсэн, хүлээлгэж өгсөн акт, мөн гэрэл зураг эсвэл видео бичлэгийг ирүүлнэ./
  5. Тендерийн баталгааны дүн:  2,585,000.00 (Хоёр сая  таван зуун наян таван мянган) төгрөг,  

Тендерийн баталгааг баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.

Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 2 дугаар сарын 22 өдрийг дуустал хүчинтэй.

Тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 12 дугаар сарын 11-ны  өдрийн 10.30 цагт МҮОНРТ-ийн хурлын танхимд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг

Хувьсгалын зам-3. МҮОНРТ-ийн байр, 

Харилцах утас: +(976) - (11) – 327944-2211,

                          +(976) - (11) – 70117004-2211,

Цахим хаяг:  www.mnb.mn, www.tender.gov.mn

Нийтэлсэн: MNB тендер

Телевизийн студийн гэрэлтүүлэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлаж байна  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй