Шууд Chart

Ханхүү Чарльз дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирджээ

2017-11-13 14:48:48

Их Британийн нийслэл Лондон хотноо өчигдөр, дэлхийн Хоёрдугаар дайнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Жил бүр зохион байгуулагддаг энэхүү ёслолын хүндэтгэлийн үйл ажиллагааг сүүлийн 65 жилийн түүхэнд анх удаа хатан хаан Хоёрдугаар Элизабетын нэрийн өмнөөс Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз удирдан явуулсан байна. Өөрөөр хэлбэл, хатан хаан анх удаа хунтайж Филиппын хамт энэхүү ёслолыг хүндэтгэлийн тайзнаас харж, оролцлоо. Хунтайж Чарльз Вестминстерийн ордонд байрлах дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн байна.

 

Энэхүү ёслолд Их Британийн улс төрийн 3 гол намын тэргүүлэгч болох Тереза Мэй, Жереми Корбин, Винс Кабл нар оролцсон бөгөөд тэд өдрийн 11 цагт хоёр минутын турш дуугаа хурааж хүндэтгэл үзүүлсэн байна. Лондон хотын цагдаа нар эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд анх удаагаа царай танигч төхөөрөмж ашиглан  оршин суугчдыг ёслол руу нэвтрүүлжээ. Дэлхийн Нэгдүгээр дайн дууссанаас хойш 99 жил өнгөрч байгаа бөгөөд жил бүр зохион байгуулагддаг энэхүү дурсгалыг хүндэтгэх ёслолд энэ жил 10 мянга гуруй төрийн албан хаагч, ажилтан оролцжээ. Ерөнхий сайд Тереза Мэй энэхүү ёслолд цэцэг өргөж байгаа нь нэр төрийн хэрэг болж байгааг онцлоод, жил бүрийн энэ өдөр энх тайван, аюулгүй байдлын төлөө амиа золиосолсон эрэлхэг охид хөвгүүдийг санан дурсаж явах ёстойг цохон тэмдэглэжээ.

Өдгөө 91 настай Хатан хаан Хоёрдугаар Элизабет өмнө нь энэхүү ёслолын хүндэтгэлийн ажиллагаанд 6 удаа оролцож чадаагүй байна. Учир нь, тухайн үед буюу 1961 онд Гана улсад айлчилж байсан бол, 1968 онд Бразилд, мөн 1999 онд Өмнөд Африкт айлчилж байх үеэр нь энэхүү хүндэтгэлийн ажиллагаа болж болж байжээ.





















Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ханхүү Чарльз дурсгалыг хүндэтгэх ёслолыг удирджээ  
Үзсэн: 323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй