Шууд Chart

АНУ-ын нислэгийн компаниуд Дели хотын чиглэлийн нислэгүүдийг түр цуцалжээ

2017-11-13 14:52:51

АНУ-ын "Юнайтед Эйрлайнс" агаарын тээврийн компани Дели хотод өнгөрсөн долоо хоногт агаарын бохирдлын хэмжээ огцом ихэссэнтэй холбоотойгоор тус хот руу хийх нислэгүүдээ түр хугацаагаар хойшлуулжээ. Энэтхэгийн нийслэлд агаарын бохирдол ихсэж, өтгөн утаа бүрхсэн тул нислэг хийхэд хүндрэлтэй байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор тус компани 11 дүгээр сарын 9-нөөс өнөөдрийг дуустал тасалбаруудыг нэмэлт төлбөргүйгээр дахин захиалах нөхцөлийг бүрдүүлжээ.

Түүнчлэн Дели хотод агаарын бохирдлын улмаас онц байдал үүсээд байгаа тул "Американ Эйрлайнс", "Делта" зэрэг нислэгийн компаниуд тус хот руу нислэг үйлдэхгүйгээ мэдэгдсэн байна. Тус хотод өтгөн утаа бүрхэж, харах орчин хязгаарлагдаад байгаа бөгөөд үүнээс үүдэн зам тээврийн осол гарах нь огцом нэмэгдэж, эмнэлэгт ирэх өвчтөнүүдийн тоо эрс ихэсчээ.

Түүнчлэн хувийн сургууль, цэцэрлэгүүдийг хааж, том оврын авто машины хөдөлгөөнийг хязгаарлан, барилгын ажлыг зогсоогоод байгаа юм. Мөн энэ долоо хоногоос хувийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. ДЭМБ-ын тогтоосон хэмжүүрийн дагуу агаарын бохирдлын хэвийн хэмжээ 25 байдаг бол тус хотод энэ үзүүлэлт 969-т хүрээд буй аж. Энэ нь тус хотын иргэд өдөрт хоёр хайрцаг тамхи татсантай дүйцэхүйц хэмжээгээр хорт утаа амьсгалж байна гэсэн үг юм.

 

















Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын нислэгийн компаниуд Дели хотын чиглэлийн нислэгүүдийг түр цуцалжээ   
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй