Шууд Chart

“Нэг алба хаагч-нэг ном” арга хэмжээ зохион байгуулагдлаа

2017-11-13 15:09:40

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газраас алба хаагчдын оюуны чадамж, мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор 2012 онд албаны номын сантай болсон. Номын санд баяжилт хийх ажлын хүрээнд “Нэг алба хаагч нэг ном” арга хэмжээг санаачлан зохион байгуулж, албаны номын санд түүх, уран зохиол, хууль, эрх зүй, танин мэдэхүйн чиглэлийн нийт 119 номоор баяжилт хийгдлээ.

Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 259 алба хаагч номын сангаар үйлчлүүлсэн байна. Мөн цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр 2016 онд номын сантай болсон бөгөөд дээрх арга хэмжээний хүрээнд номын баяжилт хийгдэж, баривчлагдсан 165 хүн номын сангаар үйлчлүүлжээ.




“Нэг алба хаагч-нэг ном” арга хэмжээ зохион байгуулагдлаа  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй