Шууд Chart

Хорооны нэг өдөр

2017-11-14 10:20:15

Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдоржоос 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр өгсөн үүргийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын төв байрны 45 алба хаагч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 9 хороонд үүрэг гүйцэтгэж байгаа хэсгийн байцаагч, цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаа болон өргөдөл, гомдлыг шалгаж шийдвэрлэхэд нь туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллаа.

Хороон дээр ажилласан багийн гишүүд нийтдээ 370 гаруй айл өрх 832 оршин суугчтай уулзан санал, хүсэлтийг нь хүлээн авч, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 64 аж ахуй нэгж, 12 авто засварын газар, 39 хүнсний дэлгүүр, 11 арилжааны банк, 27 эмнэлэг, ерөнхий боловсролын 12 сургуулийн харуул хамгаалалтын алба, 31 зочид буудал нийт 196 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, холбогдох хууль эрх зүйн талаар зөвлөмж өгч, шалгагдаж байгаа 18 өргөдөл, гомдолтой танилцаж, 6 гомдол мэдээлэлд зөрчлийн хэрэг үүсгэн, 11 гомдол, мэдээлэлд холбогдох 16 хүнээс мэдүүлэг авахад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлсэн нь тухайн хороо хариуцсан цагдаагийн алба хаагчдын ажлын үр дүнд нөлөөлсөн чухал ач холбогдолтой ажил боллоо.








Хорооны нэг өдөр  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй