Шууд Chart

“Dream Chaser” сансрын хөлөг туршилтаа амжилттай давжээ

2017-11-14 13:23:56

Сансрын хөлөг онгоц үйлдвэрлэгч, хөгжүүлэгч АНУ-ын "Sierra Nevada" хувийн компанийн бүтээсэн "Dream Chaser" сансрын хөлөг амжилттай хөөрч, мөн эх дэлхийд амжилттай газардан туршилтаа амжилттай давж чадсан байна. Энэ талаар тус компанийн албан ёсны твиттер цахим хуудсаар мэдээллээ.

Олон удаагийн нислэг үйлдэх боломжтой "Dream Chaser" сансрын хөлгийн анхны чөлөөт нислэгийн туршилт гайхалтай, яг л төлөвлөгөөний дагуу болж өнгөрснийг мэдээлжээ. Чөлөөт нислэгийн туршилтаа амжилттай давсан тус сансрын хөлөг онгоц АНУ-ын Калифорни мужийн Мохавийн элсэн цөлд орших АНУ-ын агаарын цэргийн хүчний “Эдвардс” цэргийн баазад газардсан байна. Энэ бол тус хөлгийн анхны амжилттай газардалт хэмээн онцолж байгаа юм.

2013 онд туршилт хийхээр төлөвлөж байсан болов хэд хэдэн техникийн гэмтлийн улмаас туршилтыг хойшлуулж байжээ. "Sierra Nevada" бол сансрын хөлөг үйлдвэрлэгч америкийн хувийн байгууллага.

Гэхдээ сансрын хөтөлбөрийн салбарт АНУ-ын үндэсний агаар сансрын захиргаа буюу “НАСА” агентлагтай хамтран ажиллаад 10 жил болж байгаа юм. НАСА-тай хийсэн гэрээний дагуу бол тус хувийн компани 2020 он гэхэд олон улсын сансрын станцад хөлгийн шинэ гишүүдийг хүргэж өгөх даалгаврыг хүлээгээд байгаа юм байна. "Dream Chaser" сансрын хөлөг 7 хүний суудалтай, хөөрснийхөө дараа газарт буухдаа онгоцны нислэгийн зурваст далавчны тусламжтайгаар аюулгүй газардах боломжтой хөлөг онгоц юм.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Dream Chaser” сансрын хөлөг туршилтаа амжилттай давжээ  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй