Шууд Chart

Иранд газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 445–д хүрчээ

2017-11-14 14:27:54

Юуны түрүүнд Ираний  засгийн газраас байгалийн энэ гамшгийн уршгаар амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар 11-р сарын 14-ны өдөр гашуудал зарлаад байна. Эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна. Ираний эрх баригчид байгалийн энэ гамшигт өртсөн бүс нутгийнханд  бүхий л  тусламж  үзүүлэхийг чармайж  байна

Өчигдөр л гэхэд газар хөдлөлтөд өртсөн бүс нутгийнханд хүмүүнлэгийн тусламж  хүргэхийн хамтаар  гэмтэж  бэртсэн хүмүүсийг  тээвэрлэхэд  зориулж 145 нисдэг тэрэг илгээхээр шийдвэрлэсэн байна. Ираны хуурай замын хүчний командлагчид нисэгчид нь хэдийнээ бэлтгэлээ хангаж эхнээсээ   гамшгийн бүсийг зорьж байгаа тухай мэдээлж байна. 

Харин газар хөдлөлтийн уршгаар  амиа алдагсдын тоо нэмэгдсээр 445-д хүрээд  байгааг албан ёсоор мэдээлсэн байна. Мөн сүүлийн мэдээгээр гэмтэж  бэртсэн хүний  тоо 7 мянгад  дөхөөд  байна. Улаан хавирган сар нийгэмлэгийнхэн гамшгийн бүсэд  идэвхтэй ажиллаж байгаа. Тэдний мэдээгээр  70 гаруй  мянган  хүн  орон гэргүй  болоод байгаа юм байна.

Харин Иракийн эрүүл мэндийн яамнаас  8 хүн  амь насаа алдаж  600 орчим хүн гэмтэж   бэртээд байгааг  мэдээлж  байна. Ираны  аврах  албаныхны  мэдээлж байгаагаар 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс  болж Иракийн хилийн ойролцоо орших нийт 8 хот, 526  тосгонд  эвдрэл  сүйрэл  учирсан байгаа юм байна. Олон  хот, тосгонд  гэрэл цахилгаан  тасарсан хэвээрээ байна.

Мөн хүчтэй газар хөдлөлтийн  дараа 100 гаруй  удаагийн  чичиргээ  болсон  байна. Заримынх нь хүч 4,6  магнитуд  хүрч байсныг ч мэдээлж байна.  Үүнээс болж хүмүүс  ихэнх нь гадаа хоноглож  байна гэсэн  мэдээлэл ч  ирж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иранд газар хөдлөлтийн уршгаар амиа алдсан хүний тоо 445–д хүрчээ  
Үзсэн: 140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй