Шууд Chart

ОХУ, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт боллоо

2017-11-14 14:33:57

ОХУ-ын Сочи хотноо Орос, Туркийн  төрийн  тэргүүн нарын уулзалт 4 цагийн туршид үргэлжилсэн. Ганцаарчилсан  энэ уулзалтаар  2 орны  харилцаа,  хамтын ажиллагааны  тухай  хөндөж  хэлэлцсэнийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн. Харин  өргөтгөсөн уулзалтаар  Сирийн  асуудалд  онцгой анхаарал хандуулж хэлэлцсэнийг мэдээлж  байна.

Владимир Путин,  Режеп Тайип  Эрдован нар  уулзалтынхаа дараа хийлгэсэн  хэвлэлийн  бага хурал дээр  үр  дүнтэй  яриа хэлэлцээ хийж  чадсанаа онцолсон.  ОХУ-ын Ерөнхийлөгч  Путины  мэдэгдсэнээр  2  удирдагч   эдийн засгийн асуудалд  тэр дундаа  өнгөрсөн  онд  2 улсын  бараа эргэлтийн  хэмжээ  буурсан,  хөдөө  аж ахуйн бүтээгдэхүүний  нийлүүлэлтэд  хориг тавьсан асуудлыг нарийн хэлэлцсэн байна.  Уулзалтын  дүнд  Туркээс  зарим нэрийн  бараа  бүтээгдэхүүний  экспортлохыг  сэргээх  шийдвэр гаргасан  байна. 

Мөн 2 улсын  хамтын  ажиллагаа  бараг  бүрэн  сэргэсэн гэж  дүгнэж байгаагаа ч илэрхийлээд  байна.  өөр  гол  сэдвүүдэд  нь  эрчим хүчин, батлан хамгаалах аж  үйлдвэрийн  салбар  дахь хамтын  ажиллагаатай  холбогдож  байлаа.  Туркийн  Ерөнхийлөгч  Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаанд  онцгой  ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн. 

Энэ  хооронд  барууны  хэвлэлүүдэд Туркийн  Ерөнхийлөгчийн ОХУ-д олон  айлчилж байгааг  нь  онцолж  байна. Үнэхээр  нэг  жилийн хугацаанд  Туркийн Ерөнхийлөгч Орост 3 удаа, Сочид  2 ч  удаа  айлчлан  очоод  байна.  Аливаа нэг улсын  төрийн тэргүүний айлчлалын давтамж  ийнхүү  ойртох нь дипломат  практикт   тун ховор  үзэгдэл хэмээн  бичиж  байна.

Гэхдээ  Туркийн  хувьд   ОХУ-тай  хамтрах нь  амин  чухал учир  ийнхүү   харилцаа хамтын  ажиллагаагаа  идэвхжүүлэхийг  чармайх нь аргагүй.  Юуны түрүүнд  Оростой  хийх худалдаа,  эдийн засгийн  хамтын ажиллагаа  тус улсад  чухал,  2 рт бүс нутгийн  тулгамдсан асуудлыг өөрөөр хэлбэл  Сирийн хямралыг  шийдэхэд  Оросын  оролцоо  чухлыг  Эрдоган  Ерөнхийлөгчийн энэ  олон айлчлалууд  баталж  байна гэж  ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалт боллоо  
Үзсэн: 146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй