Шууд Chart

АНУ-ын байлдааны онгоцнууд Солонгосын хойгийн ойролцоох цэргийн сургуулилтад оролцож байна

2017-11-14 14:42:52

Дараагийн мэдээ  Солонгосын хойгийн  ойролцоох  цэргийн  хамтарсан  томоохон сургуулилтын  тухай.  Энэ  сургуулилтанд  Америкийн  тэнгисийн  цэргийн  хүчний  агаарын хөлөг тээвэрлэгч,  байлдааны  3  хөлөг онгоц  оролцож  байгаа юм.  Тодруулбал  Рональд Рейган, Нимиф,  Теодор  Рузвельт нэртэй  томоохон  хөлөг онгоцнууд  сургуулилтад  оролцож байна.

Байлдааны  энэ онгоцнуудыг  эскадрийн мина  зөөгч  Сэжонг  дэ Грэт,  Сеоа Юу сонг рионг  хөлөг  онгоц  тэргүүтэй  10 аад   байлдааны   онгоц бас дагалдан яваа  юм.   энэ  хөлгүүдийн  бичлэгийг  АНУ-ын  тэнгисийн  цэргийн хүчний  Юутюб  дэхь  сайтад  оруулаад  байгаа  юм байна. Ер нь бол   нэг  зэрэг   3 ийн  гурван   агаарын  хөлөг  тээвэрлэгч онгоц   сургуулилтад  оролцож байсан  тохиол цөөхөн байдгийн  байна.  

Хамгийн сүүлд  л  гэхэд 10 жилийн  өмнө  Гуам  арлын  ойролцоо,  Номхон далайд  ийм сургуулилт болж байсныг  хэвлэлүүд онцолж байна.  Тиймээс  цөмийн  болон пуужингийн хөтөлбөрөөрөө  далайлгаж,  сүрдүүлж  байгаа Умард Солонгост  энэ сургуулилт  хүчтэй  дохио,  сануулга  болж  байгааг  шинжээчид онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын байлдааны онгоцнууд Солонгосын хойгийн ойролцоох цэргийн сургуулилтад оролцож байна  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй