Шууд Chart

А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д түрүүлжээ

2017-11-14 14:52:02

Дэлхийн гоо үзэсгэлэнт, авъяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн” БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр уран нугаралтын үзүүлбэрээрээ зохион байгуулагчдыг төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн аж. Мөн  “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсан аж. Ингэснээр 2018 оны Пёнчан өвлийн олимпийн нээлтэд оролцох эрхтэй болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д түрүүлжээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй