Шууд Chart

1002 айлын түрээсийн орон сууц барих ажлыг ирэх хавраас эхлүүлнэ

2017-11-14 15:57:41

Тодорхой хугацаанд түрээсэлж байгаад өмчлөх боломжтой “Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл”-ийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэрэгжүүлэхийг дэмжлээ. Ингэснээр 1002 айлын түрээсийн орон сууцыг барих ажлыг ирэх оны хавраас эхлүүлэх юм байна.

Нийслэлийн СХД-ийн 6 дугаар хороо, Ханын материал орчимд буюу хотын төвөөс 7,2 км зайд түрээсийн орон сууцны хотхоныг барихаар төлөвлөж байна. Энд 9, 12, 15 давхар орон сууц барихаас гадна 176 айлын нам давхрын сууц барих юм. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч сонсоно уу.


1002 айлын түрээсийн орон сууц барих ажлыг ирэх хавраас эхлүүлнэ  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй