Шууд Chart

С.Ганзориг бие даасан дөрөв дэх тоглолтоо хийнэ

2017-11-14 16:59:08

“Алтан намар”, “Алтан шар зам”, “Сүүн цагаан сэтгэл”, “Богд хан уул” зэрэг олон дуугаараа алдаршсан Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Ганзориг бие даасан тайлан тоглолтоо хийхээр болжээ.

Түүний дөрөв дэх удаагийн “Сүүн цагаан сэтгэл” уран бүтээлийн тоглолт энэ сарын 18-д “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох юм.

Энэхүү тоглолтонд урилгаар ардын жүжигчин, дуурийн нэрт дуучин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар оролцохоос гадна Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно. 

С.Ганзориг хамгийн сүүлд 2013 онд өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо хийж байжээ.

Соёл, урлагийн маркетингийн “Тэнгри Агентлаг” ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа энэхүү тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Алтай констракшн” ХХК, “Өөдрөг Мөнгөлөг Алтай” ХХК, “Тайгам Алтай” ХХК зэрэг компани оролцож байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Ганзориг бие даасан дөрөв дэх тоглолтоо хийнэ  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй