Шууд Chart

MNBA Үндэсний лиг “гал гарсан” тоглолтоор үргэлжилж байна

2017-11-22 09:16:46

                                                                                                  -Өвөрхангай баг улирлын 2 дахь хожлоо авлаа-

MNBA Үндэсний лигийн бас нэгэн сонирхолтой тоглолт Өвөрхангай болон Сэлэнгэ аймгийн багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний хагасд онооны харьцаа тун ойрхон өндөрлөсөн ч Сэлэнгэ аймгийн  багийн хамгаалалт онцгой байснаар гуравдугаар үеийг  илүү дуусгасан юм. Гэхдээ тоглолтын дөрөвдүгээр үед бүх зүйл шийдэгдлээ. Хоёр багийн тоглолтын тооны харьцаа 72-67-аар Сэлэнгэ аймгийн баг дөрөвдүгээр үеийн эхэнд хожиж байв. Гэхдээ тэд давамгай байдлаа удаан хадгалж  чадсангүй дөрөвдүгээр үеийн долоон минут 11 дэх секундээс Өвөрхангай аймгийн тоглолт сэргэж  гурван минутын турш  13 оноог авсан бол энэ хугацаанд Сэлэнгэ аймгийн баг нь оноо аваагүй юм. Ингээд тоглолтын цаг дуусахад 90-81-ээр Өврийн сайхан хангай нутгийн залуус  улирлын хоёр дахь хожлоо авч хүснэгтийг тэргүүлэгчдийн эгнээнд хэвээрээ үлдлээ. Энэ  тоглолтонд багийн ахлагч 3х3 Азийн тивийн аварга, 21 аймгийн MNBA Үндэсний лигийн 2016-2017 оны улирлын болон бүх оддын үнэ цэнэтэй тоглогч Э.Цэрэнбаатар 19 оноо 18 самбар гүйцэтгэж онцгой тоглолтоо үзүүлсэн юм. Мөн О.Батмагнай 15 оноо, Т.Билгүүн  11 оноо, 3 оновчтой дамжуулалт , Б.Дархантөгс 10 оноо, 7 оновчтой дамжуулалт, 3 самбар гүйцэтгэлээ. Эсрэг багаас  Б.Золбаяр 19 оноо,  5 самбар авч багаа тэргүүлсэн бол Б.Нямболд, С.Бүрэн-Энх,  Д.Мөнхдаваа нар 10-с дээш оноог авч багаа тэргүүллээ.

                                                                                                   -Нэмэлт цагт сүхбаатар аймаг ялалт авлаа-

Өмнөх жилийн дэд аваргууд  болох Сүхбаатар аймгийн багийн залуус  Хөвсгөл Нэг-Үе багийн эсрэг учраа таарлаа. Хоёр багийн хувьд нэг хожиж нэг хожигдсон адилхан амжилттай байсан юм. Тоглолтын эхнээсээ л тун тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлсээр нэмэлт цагт  хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдэгдлээ. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд тоглолтын тооны харьцаа 77-80 байх үед Сүхбаатар аймгийн багийн тоглогч н.Золбаяр алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор тоглолтыг тэнцүүлсэн юм.  Ингээд нэмэлт цагт  хамгаалалтыг гайхалтай хийснээр Сүхбаатар аймгийн  баг улирлын хоёр дахь хожлоо авлаа.  Энэ намар болсон Дэлхийн 3х3 оюутны лигийн аварга болоод  буй Б.Батзолбоо өнөөдөр гайхалтай байлаа. Тэрээр 23 оноо, 9 самбар, 5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн. Төвийн тоглогч О.Очирбат  тайлбайд тун цөөхөн минут тоглосон ч  16 оноо, 5 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж сайн тоглосон юм.  Харин эсрэг багаас Энхтайван 23 оноо, 15 самбар, 3 бөмбөг таслалт, Б.Наранбаатар 16 оноо, 5 самбар, 4 бөмбөг таслалт 4 оновчтой дамжуулалт өгсөн байна.

                                                                                                   -Ховд шонхоруудын гайхалтай хожил-

Хүчирхэг бүрэлдэхүүнтэй Ховд аймгийн баг  залуу эрч хүчтэй Увс Нуур багийн эсрэг  тоглосон юм. Тоглолтын эхний үед Ховд Шонхорууд бага зэрэг илүү тоглосон юм. Улмаар тоглолтын хоёрдугаар үед онооны зөрүүг улам холдуулж тоглолтын турш илүү байснаар 99-79-өөр Ховд Шонхорууд улирлын хоёрдахь ялалтаа байгууллаа. Энд тоглолтонд Шонхоруудын сэлгээ 54 оноо авсан бол Увс Нуур багийн сэлгээ 36 оноо авсан байна. Мөн Шонхорууд баг хурдан 37 оноог авсан нь хожих гол шалтгаануудын нэг байлаа. Тоглолтын турш онцгой байсан Азийн 3х3 насанд хүрэгчидийн аварга, Үнэ цэнэтэй тоглогч Э.Дөлгөөн  21 оноо,  10 самбар, 3оновчтой дамжуулалт өгч сайн тоглолтоо гаргалаа. Мөн Ц.Отгонжаргал 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт хийж дабл дабл,  Э.Батжаргал 13 оноо, Г.Анар 10 оноо, 6 самбар авсан байна.  Харин эсрэг багаас Г.Болд 23 оноо, 7 оновчтой  дамжуулалт, Ө.Мөнхбаяр 23 оноо 9 самбар авч багаа тэргүүлсэн  бол багаараа төдийлөн жигд тоглолт үзүүлсэнгүй.  Увс нуур багаас хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогч нь  -2 үзүүлэлттэй тоглосон бол Ховд Шонхорууд багаас  8 тоглогч +10 үзүүлэлттэй тоглосон байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

MNBA Үндэсний лиг “гал гарсан” тоглолтоор үргэлжилж байна  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй