Шууд Chart

Австралид монгол кино нээлтээ хийлээ

2017-11-25 13:04:39

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо хийсэн байна.

Энэ нь Австрали Улсад Монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болжээ.

Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод гурван өдөрт хоёр удаагийн давталттайгаар гаргахад 2000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн тав орчим хувь нь гадаадын иргэн байжээ. Киноны нээлтэд Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцсон байна.

Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотод гаргахаар төлөвлөж буй юм байна.


Австралид монгол кино нээлтээ хийлээ   
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй