Шууд Chart

Завхан аймаг үлийн цагаан оготно устгах төхөөрөмжтэй боллоо

2017-12-02 16:10:45

Завхан аймгийн  7 сумын 30 баг үлийн цагаан оготно устгах төхөөрөмжтэй болжээ. Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн судалгаа болон 2018 онд малын тэжээл тариалах сумдын судалгааг үндэслэн бэлчээрт хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно хамгийн их тархалттай байгаа Баянтэс, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Идэр, Тэлмэн, Шилүүстэй суманд үлий утагч, үлий цөмлөгч төхөөрөмжүүдийг гардуулсан байна. Тус төхөөрөмжийг 2015 оны Инновацийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн тэргүүн байр, 2016 оны Залуу зохион бүтээгчдийн улсын уралдааны шилдэг 44 бүтээлийн шагналт, Завхан аймгийн Тэлмэн сумын зураг төсөл, технологийн багш О.Баттулга өөрийн шавь нарын хамт зохион бүтээжээ.

Ийнхүү эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглан орон нутгийн санхүүжилтээр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг үр дүнтэй явуулах боломж бүрдэж байгаа юм. Энэ үеэр сонгогдсон 7 сумын Засаг дарга, багийн дарга, хариуцсан мэргэжилтнүүдэд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сургалт зохион байгууллаа гэж Завхан аймаг дахь манай сурвалжлагч Б.Оюун-Эрдэнэ, Х.Галбаяр нар мэдээллээ.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

Завхан аймаг үлийн цагаан оготно устгах төхөөрөмжтэй боллоо  
Үзсэн: 613 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [27.123.212.xxx] 2017-12-05 11:29
2005 онд үүнээс бага оврын эвтэйхэн утагч зуух хийж туршсан малчид хэрэглээгүй энэ үр дүнгүй нэг нүх утаад халаад авч явж болдоггүй юм харин боловсронгуй үйлдвэрийн утагч үүнээс хамаагүй хөдөлмөрийн бүтээмж өндөр байдаг юм энгийн утаанд мөд гөрч ирдэггүй үхдэгүй юм шүү

Бидэнтэй нэгдээрэй