Шууд Chart

Захиалсан хоолыг чинь сармагчин авчирна..

2017-12-04 10:34:44

Япон улсын нийслэл Токио хотын нэгэн ресторанд зоог барихаар орсон танд захиалсан хоолыг чинь сармагчин зөөж үйлчилнэ гэвэл та итгэх үү. Анх тус зоогийн газрыг үйлчлүүлэгчиддээ хоолны жороор төдийгүй үйлчлэгчдээрээ татах зорилготойгоор нээж байжээ. Зочдод хоол, ундааг сармагчин хос бусад үйлчлэгчдийн нэгэн адил  хүргэж үйлчилдэг байна. Сармагчингууд амны хаалт, хиймэл үс болон дүрэмт хувцас өмсдөг бөгөөд хүний хэлийг ойлгодог гэнэ.

Зочдын ярьснаар, сармагчингууд үйлчлүүлэгчдийн захиалсан захиалгыг алдаа мадаггүй авчирдаг аж. Зоогийн газрын эзэн хэлэхдээ, санаа нь түүнийг зоогийн газар ажиллаж байхад хайртай сармагчин нь эзнийхээ үйлдлийг дуурайж хийж эхэлснээс хойш эдгээр амьтдыг ашиглах уг санаа төрсөн ажээ. Сонирхуулахад, японы хуулийн дагуу амьтад нь өдөрт хоёр цагаас илүүгүй ажиллах ёстой гэнэ.












Захиалсан хоолыг чинь сармагчин авчирна..  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй