Шууд Chart

БНХАУ дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

2017-12-05 09:38:37

Хятадад энэ сарын 03-ны өдөр нээлтээ хийсэн Дэлхийн Интернетийн IV бага хурлаар Интернет, шинжлэх ухаан технологийн дэлхийд тэргүүлэгч ололт амжилтуудыг танилцууллаа. Тус бага хурал “Нээлттэй байдлын төлөө дижитал эдийн засгийг хөгжүүлье, үр ашгаа хуваалцаж, цахим орчинд ирээдүйн нийтлэг хамтын нийгэмлэгийг байгуулъя” гэсэн уриан дор явагдсан байна.  Дэлхийн интернет олон улсын бага хуралд дэлхийн 80 гаруй орны 1500 гаруй төлөөлөгч, тэр дундаа засгийн газрын төлөөлөгч, олон улсын байгууллагуудын удирдлагууд, интернет компаниудын удирдах албан тушаалтнууд, цахим сүлжээний алдартнууд, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцожээ.

IV бага хурлыг нээж Хятадын дарга Си Зиньпин үг хэлэхдээ Хятад улс интернетийг хурдны галт тэргэнд цацах, дижитал эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэлхийн улс орнуудыг дэмжиж ажиллана гэдгийг онцоллоо. Тэрээр, "Интернет болон дижитал эдийн засгийн орчинд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэлхий даяар бүх хүнд эрх тэгш хэрэглэх боломжтой илүү өндөр хурдтай интернетийг хөгжүүлэх нь аль аль талдаа ашигтай гэдэгт олон улсын төлөөлөгчид анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. Интернетийг хөгжүүлэхэд улс орнуудын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, ашиг сонирхол гээд олон зүйлд шинэ сорилтууд мэдээж гарч ирдэг. Хятад улсын хувьд цахим орчны бие даасан байдлыг хүндэтгэх, хөгжлөө ахиулах аюулгүй байдлаа хангах түншлэлийг бий болгоход олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах болно. Хятадын хаалга дэлхий нийтийн өмнө хэзээ ч хаагдахгүй, харин илүү том нээгдэх болно" гэж мэдэгджээ.

Ажиглагчид Си Зиньпиний энэ мэдэгдэл нь нэг талаар Хятад улсын интернетийн хяналт чанга байхын хирээр ашигтай талбартаа улам нээлттэй болгож, цахим аюулгүй байдлыг хангая, нэг нэгнийхээ цахим мэдээллийг хулгайлдаг кибер халдлагаас аль болох зайлсхийе гэдэг санааг олон улсад хандаж хэллээ гэж дүгнэлээ. Үндсэндээ Хятад улс интернетийн хөгжлөөр улбаалж ирсэн түүхэн боломжуудыг алдахгүй, дижитал эдийн засгийг илүү нээлттэй байдал, хамтын ажиллагаа, солилцоог дэмжих чухал хөдөлгүүр болгон ашиглаж, цахим орчинд мэдээллээ хуваалцдаг хамтын нийгэмлэгийг бүрдүүлэх сонирхолтой байна.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй