Шууд Chart

"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан аппликэйшн гаргалаа

2017-12-05 16:18:38

"FACEBOOK" бага  насны хүүхдүүдэд зориулсан тусгай аппликэйшн гаргаад байна. Энэ нь олон нийтийн эл сүлжээнд өөрийн гэсэн хаягтай болох  боломжгүй бага насны хүүхдүүдэд буюу 13-аас  доош настнуудад зориулсан мессенжер юм.

Энэ аппликэйшний тусламжтайгаар хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгээ харилцах боломжтой ажэ. Гэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр  холбогдсон найзуудтайгаа л харилцах юм байна. 

Тодруулбал, хүүхэд өөрөө харилцах найзуудаа сонгож нэмэх, мөн ирсэн аливаа мессежийг устгах сонголт байдагггүй юм байна. Энэ аппликэйшн нь  "Мessenger kids" нэртэй юм байна.   

Мэргэжилтнүүд энэ аппликэйшнийг нь хүүхдүүддээ хараа хяналт тавих бас нэгэн боломж бий болгож буй ашигтай зүйл гэж үнэлж буй юм байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"FACEBOOK" бага насны хүүхдүүдэд зориулсан аппликэйшн гаргалаа   
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй