Шууд Chart

“Moia” нэртэй автомат жолоодлоготой бага оврын автобусыг танилцууллаа

2017-12-06 12:00:00

Автомашин үйлдвэрлэгч Германы "Volkswagen" автоконцерн “МОIА” нэртэй автомат жолоодлогот бага оврын автобусаа танилцуулсан байна. Цахилгаан хурдны хайрцагтай 6 зорчигч тээвэрлэх боломжтой тус тээврийн хэрэгслийг ирэх 2018 онд хотын зорчигч тээврийн салбарт нэвтрүүлэхээр зорьж байгаа юм байна.

"Volkswagen" автоконцерн автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл үйлдвэрлэн зах зээлд худалдаалахаар аль хэдийн төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэлсэн. Эхнээсээ туршилтууд амжилттай болсон гэдгийг мэдээлж байгаа юм. Энэ автомашины хувьд л гэхэд дотор талдаа утасгүй интернет, Лед гэрэлтүүлэгч, ухаалаг хэрэгсэл цэнэглэгч хэсэг, зөөлөн загварлаг суудал зэрэг бусад нэмэлт зүйлсийг суурилуулж өгсөн юм байна. Зохион бүтээсэн компанийн зүгээс мэдээлснээр, тус тээврийн хэрэгслээр зорчсоноор яг л гэртээ байгаа мэт мэдрэмжийг авах болно аюулгүй тав тухтай таатай байх болно хэмээн амлаад байгаа юм. Мэдээж хаана хүрч очих болон хотын аль хэсэгт, дүүрэг гудамжинд явж байгаа талаарх мэдээллээ ухаалаг утсаараа дамжуулан хүлээж авах боломжтой.

2025 он гэхэд Германы "Volkswagen" автоконцерн тус загварын цахилгаан хөдөлгүүртэй автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг ойролцоогоор нэг сая ширхгийг үйлдвэрлэн АНУ болон Европын орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 300 км орчим зам туулах боломжтой бол энэ автомашины батарей нь нийт цэнэгийнхээ 80 хувийг ердөө 30 минутад л авах боломжтой юм хэмээн онцоллоо. Эхний ээлжид 2018 оны сүүлчээр зөвхөн Европын зах зээлд "МОIА" нэртэй цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүйгээр өөрөө явагч тээврийн хэрэгслийг худалдаалах болно гэж эх сурвалжууд мэдээлээд байна.







Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Moia” нэртэй автомат жолоодлоготой бага оврын автобусыг танилцууллаа  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй