Шууд Chart

Өрхийн эмч, ажилчдыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардав

2017-12-07 11:48:36

Энэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг ӨЭМТ-ийн эмч, сувилагч ажилчдад өгөхгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн  Дархан-Уул аймгийн ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Манай аймгийн хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг хамгийн анхан шатны нэгж болох Гос хот, Түвшин холбоо, Гэрэлтэй, Мэдс тоб, Амин холбоо зэрэг 5-н өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-д зааснаар Өрхийн эрүүл мэндийн төв нь хот суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна.” гэж зааснаар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнууд төрийн халамж, тэтгэлэг зэргээс үргэлж хоцорч байдаг.  Энэ удаад ч мөн эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлж ханиад томуу, гоц халдварт өвчлөлийн үед цаг наргүй ажиллаж илүү цагийн цалин ч бодуулж авдаггүй тэднийг “энэ онд багтаан төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийг өгөхгүйгээр шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн өрхийн эмч, ажилчдыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардаж ӨЭМТ-ийн эмч нар хэвлэлийн бага хурал хийв.

Дээрх ӨЭМТ-үүдэд нийт 120 гаруй эмч, сувилагч болон бусад ажилтнууд ажилладаг бөгөөд тэд сар тутамд нэг хүнд 1040 төгрөг буюу нэг ширхэг эмч ч авах боломжгүй өртгөөр тооцсон төсвөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг Өрхийн Эрүүл мэндийн төвүүддээ төрөөс балга төсөв хуваарилаад, хувийн хэвшил нэрэн дор эмч сувилагч ажилчдын тэтгэврийг 250-380 мянган төгрөгийн хооронд тогтоохын зэрэгцээ аливаа тэтгэлэг, урамшуулал зэргээс хасдаг.  Тэгсэн хирнээ хувийн хэвшил шиг үнэ төлбөртэйгөөр үйлчилгээ үзүүлж болохгүй, тийм нөхцөл нь ч манай улсад байхгүй энэ мэт буруу тогтолцоонд өөрчлөлт оруулах  шаардлага байгааг хурлын үеэр хэлж байлаа. Иймээс төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгөөс хасахгүй байх, улмаар ӨЭМТ-үүдийн эмч, сувилагч ажилчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж, цалин, тэтгэмжийн асуудлыг бодитоор үнэлэхийг шат шатны төр захиргааны байгууллагуудаас хүссэн байна гэж Дархан-Уул аймгаас М.Гүнжлхам мэдээллээ.


Өрхийн эмч, ажилчдыг ялгаварлан гадуурхахаа зогсоохыг шаардав  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй