Шууд Chart

ЭХЗХ-ны дарга А.Тлейхан ШУТИС-ийн эрдэмтэн багш нартай уулзалт хийлээ

2017-12-07 12:26:21

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ШУТИС-ийн эрдэмтэн багш нартай уулзалт хийлээ. Тэрээр уулзалтынхаа эхэнд "Би энэ сайхан сургуулийг одоогоос яг 41 жилийн өмнө төгсөж гарсан байна. Инженер мэргэжил эзэмшиж, эрчим хүчний салбарт үнчингээс нь эхлээд өдий хүртэл ажиллаж яваа минь алтан босготой сургууль, ачит багш нарын минь гавьяа хэмээн үргэлж бодож, та нартаа баярлаж талархаж явдаг шүү” хэмээн онцолж байсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан А.Тлейхан ШУТИС-ийн эрдэмтэн багш нарт Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний сонирохсон асуултад хариулт өглөө.

Энэхүү уулзалтын үеэр ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Очирбат Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд талархал илэрхийлж, эрдэмтэн багш нарынхаа бүтээлийн дээжээс гардуулсан юм.

ШУТИС-ийн ректор, доктор, профессор Б.Очирбат " Манай сургууль сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол улсын олон зуун авъяаслаг эрдэмтэн багш, судлаачид, инженерүүдийн сургах, бүтээн туурвих, суралцах орон гэр нь байж ирлээ. Бид инженерийн ухаан, боловсрол, төр, нийгмийн болон бизнесийн салбарт дотооддоо төдийгүй олон улсад өндөр нэр хүнд бүхий их сургууль болон хөгжиж байна. Сургуулийн, багш нарын бахархал бол шавь нарынх нь амжилт байдаг. Багш нарынхаа, сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж яваа танд амжилт хүсье” хэмээн талархал илэрхийллээ.


ЭХЗХ-ны дарга А.Тлейхан ШУТИС-ийн эрдэмтэн багш нартай уулзалт хийлээ  
Үзсэн: 56 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй