Шууд Chart

Олон улсын гар зургийн уралдаанаас Хэнтий аймгийн 2 хүүхэд шагнал хүртжээ

2017-12-07 12:59:44

Зүүн хойд Азийн нутгийн захиргааны холбооны хэрэг эрхлэх газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Зүүн хойд Азийн улсын хүүхэд багачуудын мэдлэгийг дээшлүүлж, ур чадварыг хөгжүүлэх зорилготой эссэ бичлэг, гар зураг, постерийн уралдаан 5 дахь жилдээ амжилттай болж шилдгүүдээ шалгарууллаа.



Тус уралдаанд БНХАУ, Япон, БНСУ, ОХУ, Монгол Улсын 125  хүүхэд авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс гар зургийн төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн төгсөгч /1 курсын оюутан/ Б.Энхзул “Шилдэг байр”, Батширээт сумын ЕБС-ийн есдүгээр ангийн сурагч Д.Өлзийжаргал “Тусгай байр”-ын шагнал тус тус хүртжээ.


Олон улсын гар зургийн уралдаанаас Хэнтий аймгийн 2 хүүхэд шагнал хүртжээ  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй