Шууд Chart

ОХУ "Тор-М2" зенитийн пуужингийн системээ туршлаа

2017-12-07 13:51:12

ОХУ-ын Батлан хамгаалах яам "Тор-М2" зенит  пуужингийн системийн туршилт хийсэн бичлэгээ нийтэд дэлгээд  байна. Туршилт Астрахань мужийн Капустин Яр сургуулилтын талбайд болсон байна. Энэ үеэр  тактикийн орчин үеийн  онгоц, далавчит пуужингууд болон агаарын бөмбөг, нисэгчгүй онгоцыг дүрсэлсэн 15-10 метрийн өндөрт байгаа, 3-12 км-ийн алслалттай байнууд руу харважээ.

"Тор-М2" пуужингийн систем нь агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Тор ангиллын шинэчлэн сайжруулсан загвар юм. Өмнөх загваруудтай  харьцуулахад байлдааны машинуудад тээвэрлэх пуужингийн тоог 6-18 болгож нэмэгдүүлсэн  байна. Зенит пуужингийн энэ системийн эхний  ээлжийг өнгөрсөн оноос цэргийн анги нэгтгэлүүдэд хуваарилсан  юм.  Үүний өмнө буюу  2012-2016 оны  хооронд  армийнхан "Тор М2У" загварыг нь ашиглаж байсан  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ "Тор-М2" зенитийн пуужингийн системээ туршлаа  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй