Шууд Chart

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

2017-12-07 14:46:31

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 21 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав.

Эхлээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл -ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар хийх явцад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.

Намын бүлгийн авсан завсарлагын хугацаа дууссан тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл олонхийн дэмжлэг аваагүй тул уг зарчмын зөрүүтэй саналыг дахин босгох шаардлагатай байна. Тэгэхгүй бол хууль хэрэгжих хугацаа тодорхойгүй үлдэх гээд байна гэсэн горимын санал гаргасан юм. Гишүүний гаргасан горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн тул Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг “Энэ хуулийг Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөнө” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол гишүүдийн 85 хувийн саналаар дэмжигдлээ.

Ингээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 87.2 хувь нь дэмжиж, хуулийн төслүүд батлагдлаа.  


Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй