Шууд Chart

400 гаруй ам.долларын үнэтэй “XIAOMI MI7” ухаалаг гар утсыг ирэх онд танилцуулна

2017-12-07 15:12:19

Ухаалаг гар утасны зах зээлд Азийн үйлдвэрлэгч орны томоохон төлөөлөгч болох БНХАУ-ын “XIAOMI" компани ирэх оны нэгдүгээр улиралд шинэ загварын ухаалаг утсаа танилцуулахаар болсон байна. Энэ бол "Ми 7" нэртэй, ойролцоогоор 400 америк долларын үнэтэй ухаалаг гар утас юм.

Олон нийтийн цахим сүлжээнд Хятадын “XIAOMI MI7” ухаалаг гар утасны талаарх зарим мэдээлэл нийтлэгдээд эхэлсэн байна. Хамгийн чухал зүйлээс нь эхлээд танилцуулъя. Юуны түрүүнд Кюалком Снейпдрагон 845 хүчирхэг процессортой болсон байна.

Шуурхай санах ойн багтаамж нь 6-8 гегабайт, 18х9 хэмжээтэй 6 инчийн дэлгэцтэй, Сони Ай-Эм-икс 380 болон 350 гэсэн хос камертай болсон байна. Ар хэсэгт байрлах хоёр камер нь 19 болон 12 гэсэн мегапиксел бол харин нүүрэн талын камер нь 16 мегапиксел нягтаршилтай болж өгснийг илтгэж байгаа юм.

Камерын болон дэлгэцний хүчин чадал маш сайн болж өгсөн гэдгийг онцолж байна. 3500 ампер цаг бүхий батарейтай, утасгүй цэнэглэх боломжтой болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

400 гаруй ам.долларын үнэтэй “XIAOMI MI7” ухаалаг гар утсыг ирэх онд танилцуулна   
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй