Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн

2017-12-07 15:23:10

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байна.

2017 оны 12-р сарын 07-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  5-10 метр. 11 хэм хүйтэн байна.


2017 оны 12 дугаар сарын 07-ны 20 цагаас 12 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон  Эг, Үүр, Туул  голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө  12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшиж, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө Халх голын саваар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Халх голын сав газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.


2017 оны 12 дугаар сарын 09-нөөс 12 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 9,10-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор болон Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө  20-25 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн   
Үзсэн: 83 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй