Шууд Chart

Тэмбүүгийн мэргэшсэн эмч дутагдалтай байна

2017-12-07 16:29:16

“Тэмбүү, төрөлхийн тэмбүүгийн оношилгоо, эмчилгээ, хүний нөөцийн чадамж”-д хийсэн үнэлгээний үр дүнг судалгааны багийнхан өнөөдөр салбарын яам болон холбогдох албаныханд танилцууллаа. Монгол Улсад 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүүгийн тархалт Ази номхон далайн баруун эргийн бүсийн орнуудаас тав дахин өндөр гэсэн тооцоолол бий. Тэр дундаа эхээс урагт халдварлаж төрөлхийн тэмбүү өвчтэй төрөх нярайн тоо буурахгүй байна. Энэ онд гэхэд төрөлхийн тэмбүүгийн 40 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай эндэж, долоо нь амьгүй төрсөн харамсалтай тохиолдол гарсан.

Иймд  эрсдэлийг бууруулах арга замыг тодорхойлохоор эрүүл мэндийн салбарын хүний нөөц, оношилгооны байдалд үнэлгээ хийжээ. АШУҮИС-ийн арьсны өвчин судлалын тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, дэд профессор Я.Энхтөрөөр ахлуулсан судалгааны багийнхан  мэргэшсэн хүний нөөц дутагдалтай байгааг онцоллоо. Тодруулбал, орон нутагт нэг мэргэшсэн эмч 59400 хүнд, Улаанбаатар хотод 70390 хүнд үйлчилж байна. Бэлгийн замаар дамжих халдварын эмч орон нутагт 34,9 хувиар, Улаанбаатарт 15,5 хувиар дутагдалтай байна гэжээ. Түүнчлэн эмчилгээ оношилгоонд тулгарч буй бусад асуудлыг судалгаанд үндэслэн хэлэлцсэн юм.

Хүний нөөц, оношилгооны чадамж, эмчилгээ, тусламж үйлчилгээний чадавх зэрэг өргөн хүрээг хамарсан дээрх судалгааг Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл санхүүжүүлжээ.

Г.Болор


Тэмбүүгийн мэргэшсэн эмч дутагдалтай байна  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй