Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах тусгай ангитай боллоо

2017-12-07 16:29:21

Өмнөговь аймгийн Засаг дарга "Бид хамтдаа" хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, бүлгийг нээж ажиллуулна гэж заажээ. Уг заалтыг хэрэгжүүлж 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургууль, 23 дугаар цэцэрлэгт тусгай анги бүлгийг зориулалтын тоног төхөөрөмжөөр тохижуулан өнөөдөр албан ёсоор нээлээ.



Тусгай хэрэгцээт боловсрол олгох мэргэжлийн багш нарыг урилгаар багшлуулж байгаа ба сургууль, цэцэрлэгт нийт 12 хүүхэд суралцаж байна. Биеийн тамир, ахуй засал, төрөл мэргэжлийн хичээлүүд ордог бөгөөд ЕБС дахь анги нь өглөө 9 цагаас 12 цаг хүртэл хичээллэдэг бол цэцэрлэг дэх анги нь энгийн ангиудтай адилхан хичээллэдэг байна. Энэхүү тусгай хэрэгцээт боловсрол олгох анги бүлгийг нээснээр эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсны зэрэгцээ хүүхдүүд мэргэжлийн багшаар хичээл заалгаж, хөгжих боломж бүрдэж байгааг эцэг, эхчүүд онцолж байлаа.


Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцах тусгай ангитай боллоо   
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй