Шууд Chart

"NVIDEA" компани “TITAN V” нэртэй дэлхийн хамгийн хүчирхэг видео картаа танилцуулав

2017-12-12 10:38:25

Компьютерийн хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаа, шинэ технологи бүтээн танилцуулдаг шилдэг компаниудын нэг бол АНУ-ын "NVIDEA". Сүүлд тус компани дэлхийн хамгийн хүчирхэг “TITAN V” нэртэй видео карт бүтээснээ зарлаж, олон нийтэд танилцуулаад байна.

"NVIDEA" компани шинэ видео картаа алтан өнгөөр бүрсэн нь хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа юм. Зохион бүтээгчид тус бүтээлээ зөвхөн видео тоглоом сонирхогчдын шаардлагыг хангаж чадсан бус харин хиймэл оюун ухаант программ болон роботын технологийн хөгжилд шинэ хуудас нэгээр нэмэгдсэн гэдгийг онцоллоо.

Танилцуулгын үеэр видео картын хүчин чадлын үзүүлэлтийн мэдээллийг тэсэн ядан хүлээж суусан салбарын төлөөллүүд шинэ технологийг биширсэн юм. Тодруулбал, "HBM-2" бүхий өндөр гүйцэтгэлтэй санах ойн стандарт буюу энэ нь маш их хэмжээний зурвасын өргөнтэй байдаг байна.

Өөрөөр хэлбэл, санах ойн зурвасын өргөн нь 652.8 гегабайт болсон байна. Энэ нь өмнөх загвараасаа 20 хувь илүү хэмжээтэй болсныг харуулж байгаа юм. Мөн олон тооны зэрэгцээ мэдээллийг боловсруулах үйл явцыг даван туулах чадалтай Күда 5120 цөмтэй болжээ.

Харин "Жи-Пи-Ю" гэж нэрлэгддэг график процессор нь 21 тэрбум гаруй хэмжээтэй болсон байна. Хэрэв тус видео картыг худалдан авсан, захиалга хийсэн хэрэглэгчид хүсэх юм бол компьютер хангамжийг нь үнэгүй программ хангамжаар хангаж өгөх юм байна. "NVIDEA" компанийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан захиалга хийж худалдан авах боломжтой юм. Үнийн хувьд 3000 америк доллар юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"NVIDEA" компани “TITAN V” нэртэй дэлхийн хамгийн хүчирхэг видео картаа танилцуулав   
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ggg [149.167.225.xxx] 2017-12-13 06:54
Nvidia Corporation is an American technology company based in Santa Clara, California. It designs graphics processing units (GPUs) for the gaming, cryptocurrency, and professional markets, as well as system on a chip units (SoCs) for the mobile computing and automotive market.
hun [202.179.26.xxx] 2017-12-12 23:14
Taiwanii company shd malaa

Бидэнтэй нэгдээрэй