Шууд Chart

Т.Санчир: Сагсчид бид бөхчүүд, дуучид, жүжигчидтэй сагс тоглоод байж болох уу

2017-12-13 14:38:15

Монголын өнөөгийн шилдэг сагчдын нэг Т.Санчир фэйсбүүк хуудасдаа нэлээн буримдсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Иймд уншигч танаа түүнийг бичсэнийг хүргэе.

Би хамгийн энгийн жишээ хэлэхэд. Сагсчид бид бөхчүүд, дуучид, жүжигчидтэй сагс тоглоод байж болох уу. Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байна. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй цэнзуртэй гэдэг байхаа. Тийм байх ёстой биз дээ. Би “Улаанбаатар палас”-т очоод дуулаад байгаатай яг ижил болчоод байна. Дээр нь Монголчууд муйхараар бүх асуудлыг шийдэх гээд дайраад байх юм. FIBA гээд энэ том дэлхийн сагсан бөмбөгийн холбооны ажил ингэж явдаг гэж бодоод байдаг юм болов уу. Хойч үе, эх орноо гэсэн шудрага үнэн надад өчүүхэн ч харагдахгүй байгаад үнэхээр харамсаж байна. Энэ бүгдийн цаана эрх ашиг мэдээж байгаа байх. Гэхдээ сагсан бөмбөгөө битгий сөнөөгөөчээ!. Тамирчидаа битгий талцуулаачээ. Спорт шудрага байх ёстой. Би ҮСБХ-ны тэргүүн С.Тулга гэдэг хүнээс үнэн үг олж сонсох гэж хичээгээд ч олдохгүй юм байна билээ. Сагсан бөмбөгийн холбоо ч ажилаа муу хийж байгаа нь үнэн. Тийм болохоор нээлттэй хурал зарлаад, энэ спортод сэтгэлтэй, хөгжүүлье гэсэн шудрага, зарчимтай хүнийг хойш орхигдуулахгүй байвал сайн байна. Мөн холбооныхоо ерөнхийлөгчийг тэр дундаас сонгоод явбал болох юм шиг санагдаад байгаа юм. Яг өнөөгийн бодит байдал миний бодлоор (МСБХ, МҮСБХ)-ны үзэл бодол, эрх ашиг бүх талаараа хоорондоо нийцэхгүй. Яагад гэвэл МСБХ эрх мэдлээ ашиглаж луйвар хийдэг хүмүүст сагсны хувь заяаг даатгахгүй гэсэн байр суурьтай. Харин МҮСБХ бол МСБХ-г унагааж, эрх мэдлийг ямарч хамаагүй замаар олж авах нь гол зорилготой. Ингэхээр тамирчид, ирээдүй хойч үеийн сагсан бөмбөгийн спорт чинь сүйрлээ шүү дээ. Олон улсад тоглох эрхгүй болчихвол дараа нь хэн хариуцлага үүрэх вэ.

Дашрамд хэлэхэд би хэн нэгний ятгалгаар бичээгүй. Зөвхөн өөрийнхөө мэдэж, ойлгож байгаа зүйлээ л дурдлаа. Маш олон хүн надаас дээрх асуудлын талаар сурагладаг юм шүү.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Санчир: Сагсчид бид бөхчүүд, дуучид, жүжигчидтэй сагс тоглоод байж болох уу  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ЗОЧИН [202.55.191.xxx] 2017-12-13 18:43
Үнэн шүү, зорилго нэгт залуусаа уриалаад зөв зүйлийн төлөө төлөө явж буй мундаг залуу. Таньд амжилт хүсье.
Зочин [202.55.191.xxx] 2017-12-13 18:43
Залуус зөв зүйлийн төлөө нэгдэх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй