Шууд Chart

Шатар сонирхогчид аваргуудаа тодрууллаа

2018-01-08 10:28:10

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өчигдөр болж, аваргуудаа тодрууллаа.

Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм.

Харин эрэгтэй 91 шатарчин оролцож Хэнтий аймгийн иргэн Г.Амарсанаа алт, МУИС-аас оролцож буй Г.Бат-Эрдэнэ мөнгө, УИХ-ын гишүүний туслах Н.Галцог хүрэл медалийн эзэн боллоо.

Мөн эрэгтэй шатарчдаас дөрөвдүгээр байранд Орхон аймгаас оролцож буй Ч.Самбуудорж, тавдугаар байранд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Д.Мэндбаяр нар тус тус шалгарч үлдэв.

Тусгай шагналын эзнээр ахмад шатарчин 66 настай Б.Дүүрэнбаяр тодорлоо.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Эх орны өнцөг булан бүрээс ирсэн нийт шатарчиддаа баяр хүргэе. Эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчдад “Дэд мастер”-ын цол олгохоор болсныг баяртайгаар мэдэгдэж байна. Аварга болсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнийг түрүүлэх болтугай” гэж хүсээд хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шатар сонирхогчид аваргуудаа тодрууллаа  
Үзсэн: 728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй