Шууд Chart

МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

2018-01-10 11:03:39

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

1.    МҮОНРТ-ийн I суваг “Үндэсний телевиз”-ийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:

•    Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
•    Дэлгэрэнгүй анкет
•    Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
•    Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
•    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
•    Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
•    Хоёр хувь цээж зураг /4х3/

Гурав.  Тавигдах шаардлага:

МҮОНРТ-ийн I суваг  “Үндэсний телевиз”-ийн захирал
•    Дээд боловсролтой, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй,
•    Радио, телевизийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх
•    Улс төрийн намын гишүүн бус байх
•    Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
•    Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
•    Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, гадаад хэлний мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 12:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3, МҮОНРТ-ийн байр
        МҮОНРТ-ийн Сонгон шалгаруулалтын комисс. Утас: 11325802


МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй